АВТОМАШИНЫ ЗЭЭЛ

Зээлийн лимит: Үнийн дүнгээс хамаарна

ШИНЭ АВТОМАШИНЫ ЛИЗИНГИЙН ЗЭЭЛ

Шинэ болон Улсын бүртгэлийн дугаар аваагүй гаалиар орж ирж байгаа автомашин хамаарна.

Зээлийн дүн: Үнийн дүнгийн 70%
Хүү: 2.9%
Хугацаа: 36 сар хүртэл

ХУУЧИН АВТОМАШИНЫ ЛИЗИНГИЙН ЗЭЭЛ

Улсын бүртгэлийн дугаар авсан, ашиглагдаж байгаа автомашин хамаарна.

Зээлийн дүн: Үнийн дүнгийн 70%
Хүү: 3.3%
Хугацаа: 18 сар хүртэл

Тавигдах шаардлага: 

– Зээлийн муу түүхгүй байх

– Зээлээ эргүүлэн төлөх орлогтой байх

– Барьцаа хөрөнгөтэй байх

– Цахим үнэмлэх
– Хорооны тодорхойлолт
– Нэг хувь цээж зураг
– Орлого нотлох материал

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ & ХАРИУЛТ

Манайхаас авсан зээлээ төлбөрийн хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэлгүй төлж дуусгасан тохиолдолд дараагийн зээлийн хүүг бууруулах боломжтой.

Одоо төлж байгаа зээл болон манайхаас нэмж авах зээлээ төлөх хэмжээний орлого байгаа тохиолдолд та зээл авч болно. Зээлийн судалгаа хийгдэнэ.

Зээлийн барьцаанаас шалтгаална. Автомашин барьцаалсан зээл бол өдөртөө олгогдох боломжтой. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл нь зээлдэгч өөрөө ямар хугацаанд хөрөнгөө барьцаанд бүртгүүлж эргэн ирэхээс шалтгаалдаг. Харин зээл олгох эсэх шийдвэр өдөртөө гарна.

Автомашины лизингийн зээл авч байгаа тохиолдолд жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгсэлийн бүрэн даатгал заавал хийгдэнэ.

Тээврийн хэрэгсэлийн даатгал нь тухайн тээврийн хэрэгсэлийн зах зээлийн үнэлгээнээс хамаардаг бөгөөд манай ББСБ нь гэрээтэй даатгалын компаниар дамжуулан бага хувиар даатгалд хамруулж өгдөг.

Та эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаатайгаа уялдуулан холбогдох орлого нотлох материалаа бүрдүүлэн зээл авч болно.

Зээлийн хүү нь таны зээлээ хааж байгаа өдөр хүртэл бодогдож төлөгдөнө. Гэрээнд заагдсан үлдсэн хугацааны хүүг төлөх шаардлагагүй.

Барьцаа хөрөнгийг барьцаа хөрөнгийн төрөл, ашиглалтаас хамааран 50-70 хүртэл хувиар үнэлнэ.

Зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаална.

Хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө барьцаална.