Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зохиох хүү тооцох тухай
Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зохиох 2 арга байдаг.
- Үндсэн зээл тэнцүү тооцох аргачлал нь сар бүр төлөх нийт зээлийн төлбөр нь буурч явдаг ба хугацааны эцэст тооцогдох нийт хүүний төлбөр нөгөө аргачлалаас арай бага тооцогддог.
д/д |
Төлбөр хийх хугацаа | Зээл ашиглах хоног | Үндсэн зээл олголт | Үндсэн зээл төлөлт | Хүүгийн төлбөр | Нийт төлбөр | Үндсэн ээлийн үлдэгдэл |
01/01/20 | 10,000.00 | 10,000.00 | |||||
1 | 02/10/20 | 40 | 1,666.67 | 197.26 | 1,863.93 | 8,333.33 | |
2 | 03/10/20 | 29 | 1,666.67 | 119.18 | 1,785.84 | 6,666.67 | |
3 | 04/10/20 | 31 | 1,666.67 | 101.92 | 1,768.58 | 5,000.00 | |
4 | 05/10/20 | 30 | 1,666.67 | 73.97 | 1,740.64 | 3,333.33 | |
5 | 06/10/20 | 31 | 1,666.67 | 50.96 | 1,717.63 | 1,666.67 | |
6 | 07/10/20 | 30 | 1,666.67 | 24.66 | 1,691.32 | – | |
Нийт | 191 | 10,000.00 | 10,000.00 | 567.95 | 10,567.95 |
– |
2. Нийт төлбөр тэнцүү тооцох аргачлал нь үндсэн зээл болон хүүгийн нийт төлбөрийн дүн сар бүр тэнцүү байна.
д/д |
Төлбөр хийх хугацаа | Зээл ашиглах хоног | Үндсэн зээл олголт | Үндсэн зээл төлөлт | Хүүгийн төлбөр | Нийт төлбөр | Үндсэн ээлийн үлдэгдэл |
01/01/20 | 10,000.00 | 10,000.00 | |||||
1 | 02/10/20 | 40 | 1,565.42 | 197.26 | 1,762.68 | 8,434.58 | |
2 | 03/10/20 | 29 | 1,642.05 | 120.63 | 1,762.68 | 6,792.53 | |
3 | 04/10/20 | 31 | 1,658.84 | 103.84 | 1,762.68 | 5,133.69 | |
4 | 05/10/20 | 30 | 1,686.73 | 75.95 | 1,762.68 | 3,446.96 | |
5 | 06/10/20 | 31 | 1,709.98 | 52.70 | 1,762.68 | 1,736.97 | |
6 | 07/10/20 | 30 | 1,736.98 | 25.70 | 1,762.68 | – | |
Нийт | 191 | 10,000.00 | 10,000.00 | 576.07 | 10,576.08 |
– |
Зээлээ хугацаанаасаа өмнө төлбөл хүү буурах уу? гэсэн нийтлэг асуулт байдаг. Зээлийн хүү үндсэн зээлийн үлдэгдлээс тооцогддог учир зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлбөл хуваарийн дагуу хүү төлж, илүү төлбөл бага хүү төлнө, эсрэгээрээ хуваариа зөрчин дутуу төлөөд байвал хүү нэмэгдэнэ гэсэн үг юм. Иймээс зээлээ хуваариасаа өмнө төлөх эсвэл сар бүр төлөх ёстой дүнгээсээ илүү төлж явсанаар хүүний төлөлтөө бууруулах боломжтой.
Зээлийн хүүг хэрхэн тооцдог вэ?
Жишээ: Зээлдэгч 2020 оны 1 сарын 1-ны өдөр 10,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн. Эргэн төлөлтийн хуваарийг сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр зохиосон гэж үзвэл эхний төлөлт нь 2020 оны 2 сарын 10-ны өдөр таарч байна.
I = P*R*T/365 |
I – Хүү (Interest) P – Үндсэн дүн (Principal) R – Зарласан хүүгийн хувь (Interest rate) T – Хугацаа, хуанлийн хоногоор (Maturity) |
2020/01/01 өдрөөс 2020/02/10-ны өдөр хүртэл нийт 40 хоног байгаа бөгөөд дараах томъёогоор хүүг тооцно. Хүүг тооцох суурь хоног нь хуанлийн 365 хоног байна.
10000*0.18*40/365=197.26
Эргэн төлөлтийн хуваарь нь Хүснэгт 1 бол нийт 1863.93 төгрөг төлнө, Хүснэгт 2 бол 1762,68 төгрөг төлнө. Дараагийн сарын төлөлтөөс үндсэн зээлээс төлсөн дүнгээр нийт үндсэн зээлийн үлдэгдэлд өөрчлөлт орж байгаа бөгөөд илүү зээл төлсөн нь дараа сар илүү бага хүү тооцогдоно.
Leave a Reply